Цахилгааны төлбөрийн бичилтийг иргэд ойлгохгүй байна уу, эсвэл…

Засгийн газраас цар тахлын үед ард иргэдийн цахилгаан, дулаан, усны төлбөрийг төрөөс даах шийдвэр гаргаад удаагүй байгаа билээ. Уг шийдвэр өнгөрсөн арванхоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн юм. Харин айл өрхүүдийн цахилгааны төлбөр өмнөх сараас өндөр, төрөөс хариуцаж байгаа мөнгөн дүн маш бага байгаа баримтууд олон нийтийн сүлжээгээр гарч эхлээд байна. Тухайлбал, хэрэглээний төлбөрөөс Засгийн газар 500 орчим төгрөг хариуцаж байгаа нэг бус тохиолдол байгаа бол хэрэглээ өмнөх сарынхтай ижилхэн байхад хоёр дахин өндөр мөнгөн дүн гарч, Засгийн газрын хариуцах дүнгээс ч илүү хэмжээгээр төлөх болсон баримтууд байв. Энэ асуудлаар  Эрчим хүчний сайд Н.Тавинбэх тайлбар өгчээ. Тэрээр “2020 оны арванхоёрдугаар сарын … Continue reading Цахилгааны төлбөрийн бичилтийг иргэд ойлгохгүй байна уу, эсвэл…